Уншиж байна...
976-7000 7799
http://emjjem.mn/media/mod_languages/images/mn.gif   http://psst.mn/media/mod_languages/images/en.gif

Хайлт

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн эзэмшдэг “Нүүрстэйн ам” уурхайд туслан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж байгаа PSST ХХК 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг дуустал дээрх хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд дараахь ажиллуудыг хийсэн байна.

1. ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМЫН ЭРЧИМ БАГИЙН ТӨВИЙГ ЭЛСНЭЭС САЛГАВ.

Бүрэнтогтох сумын Эрчим багийн хүсэлтээр элс цэвэрлэх ажлыг 2018 оны 05 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Багийн төвийг тойрсон хашааг элс давж шуурсан хашааны хаалга нь онгойх боломжгүй болж элсэнд дарагдсан. Мөн багийн төвийн байрнуудын ар, хажуу талууд тоглоомын талбайн саравч нь битүү элс дүүрсэн байсныг арилгаж цэвэрлэж чөлөөллөө.
01
02
03
04
Previous Next Play Pause
1 2 3 4


2. ЭРЧИМ БАГИЙН ТОДОРХОЙ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон бусад дүрэм журмын хүрээнд байгаль хамгаалах хоггүй орчин, ногоон орчинг хамгаалах үүднээс 2018 оны 08 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд хог хаягдлыг цэвэрлэх ажил хийж гүйцэтгэлээ. Уурхайн ойр орчимд олон жил хуримтлагдсан хог мөн амралтын газар их байдаг бөгөөд түүнээс үүдэн гарсан иргэдийн зориулалтын бус газар хаясан хог хаягдлыг /архи пиваны шил, ундаа усны сав, малын яс, давууны өөдөс, хүүхдийн живх гэх мэт/ дээрх хугацаанд цэвэрлэж зориулалтын хогийн цэгт хүлээлгэж өгсөн.
01
02
03
04
Previous Next Play Pause
1 2 3 4


3. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДЭД УУРХАЙГ СУРТАЛЧИЛЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн эзэмшдэг "Нүүрстэйн ам" уурхайг ард иргэдэд танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болж өнгөрлөө. Хөвсгөл аймгийн иргэд маань өдөрлөгт идэвхтэй оролцож өдөрлөгийн хүрээнд иргэдэд зориулсан олон төрлийн үйл ажиллагааг зохион явууллаа. Өдөрлөгт оролцсон иргэдээс 21 хүн өөрсдийн мэдлэг, мэргэжлийн хүрээнд хийж чадах ажлаа тодорхойлж ажилтны анкет бөглөсөн байна.
01
02
03
04
Previous Next Play Pause
1 2 3 4


4. ЭРЧИМ БАГИЙН МАЛЧИН ИРГЭНИЙ ХАВАРЖААНЫ ГАЗРЫГ СЭРГЭЭВ.

Монгол орны ихэнх нутгаар хур бороо нилээд их хэмжээгээр орж үер усны гамшиг нилээд олон газарт тохиолдсон. Богино хугацаанд усархаг их хэмжээний бороо Эрчим багийн нутагт орсны улмаас зарим малчдын өвөлжөө хаваржаа үерийн устай урсаж ирсэн чулуунд даруулсан тохиолдол цөөнгүй гарсан. Эрчим багийн малчин Ч.Сайнцогтын хүсэлтийн дагуу чулуунд дарагдсан хаваржааг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлыг хийхдээ дахиж үер ус шууд урсаж орохоос сэргийлж үерийн аманд хаалт хийж өгсөн. Чулуунд дарагдсан газрыг цэвэрлэх нь нөгөөтэйгүүр хөрс, ургамал орчныг сэргээх, хамгаалах ажил болсон.
01
02
03
04
Previous Next Play Pause
1 2 3 4


5. БҮРЭНТОГТОХ СУМЫН ХАРЬЯАТ АЙМГИЙН АРСЛАН Э.БААСАНЖАВД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Энхтөрийн Баасанжавт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
01
02
Previous Next Play Pause
1 2


6. ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧ ТЭНГИСТ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ.

БНСУ-ын Ченжү хотод болох Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн спортын наадамд Монгол Улсаа төлөөлж оролцож буй Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин хайгч Болдбаатарын Тэнгист тусламж үзүүллээ. Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн спортын наадам нь нийт 57 төрлийн тэмцээн явагдахаас Б.Тэнгис ганцаарчилсан төрлөөс 2 төрөлд, багийн төрлөөс 1 төрөлд нийт 3 төрлийн тэмцээнд оролцохоор эх орноосоо 9 дүгээр сарын 5-ны өдөр мордохоор болсон. PSST ХХК-ийн зүгээс Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин хайгч Болдбаатарын Тэнгист компаний туг, амжилтын билэгдлийн цом, мөнгөн шагналын тусламж үзүүллээ.
01
02
Previous Next Play Pause
1 2

Харилцагчид

Холбоо барих

Хаяг: Холбогдох Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс 14-703 тоот
Имэйл: info@psst.mn
Утас: 976-7000-7799

Ажиллах цагийн хуваарь

Даваа-Баасан: 09:00-18:00
Бямба: Амарна
Ням: Амарна
...