АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХ
ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ
Бидний үйл ажиллагаанаас үүдэлтэй энгийн болон аюултай хог хаягдлыг ангилж, дахин боловсруулах боломжтой болон дахин боловсруулах боломжгүй хог хаягдлаар ялгаж хадгална. Хог хаягдлыг шинж чанараас хамааруулан хадгалах савыг тусгайлсан тэмдэг тэмдэглэгээгээр тодруулж, битүүмж болон хадгалалтын горимыг чандлан сахидаг. Ажилтан бүрт хог хаягдлын менежментийг ойлгуулах, байгаль орчин бохирдуулахаас сэргийлэх, зөв үлгэр дууриалал хэвшүүлэх арга хэмжээг авч, хог хаягдлыг тусгайлан заасан хугацаанд устгалд болон дахин боловсруулалтад оруулж, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл, бохирдуулалтыг нэн даруй устгах арга хэмжээ авч ажилладаг.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭМНЭХ
Үйл ажиллагаандаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэхийг зорьж ажиллах ба ажилтан бүр эрчим хүчний ашиггүй хэрэглээг бууруулах тал дээр анхаарч, тэдэнд зөв дадал эзэмшүүлж ажилладаг.
БО-НЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Манай байгууллага хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг ба байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөл түүний үр дагаварын талаар ажилтан бүрт ойлголт өгч, сургалт хийж, тэдний ажлын байран дахь байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг дадал болгон суурьшуулдаг. Бид цаашдаа ч өөрсдийн үйл ажиллагаанд байгаль орчны удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулан, мөрдлөг болгож, ажилтан бүрийг хүрээлэн буй орчинд ээлтэй, зөв дадалтай иргэн байлгахын төлөө ажиллаж байна.