Уншиж байна...
976-7000 7799
http://emjjem.mn/media/mod_languages/images/mn.gif   http://psst.mn/media/mod_languages/images/en.gif

Хайлт

  • Мэргэшсэн өндөр чадвартай боловсон хүчин

    Мэргэшсэн өндөр чадвартай боловсон хүчин

Бид уурхай, үйлдвэрийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах үйлчилгээг геодези инженер, архитектор, барилгын инженер, механик инженер, технологи инженер, ус хангамж ариутгах татуургын инженер, дулааны инженер, цахилгааны инженер, цахилгаан сүлжээний инженер, КИПА инженер, усны барилга байгууламжийн инженер, зөвлөх төсөвчин зэрэг чиглэлүүдээр салбартаа 3-30 жил ажилласан үндсэн 10 гаруй ажилтан, орон тооны бус зөвлөх, инженерүүдтэй хамтран, барилга, байгууламжийн сүүлийн үеийн хамгийн өргөн хэрэглэгддэг программ хангамжуудыг ашиглан Монгол улсын барилгын зураг төсөл боловсруулах норм дүрэмд үндэслэн доорх чиглэлээр гүйцэтгэж байна.
  1. Уурхай, үйлдвэрийн талбайн сонголтыг инженерийн нарийн тооцоо судалгаа, байгаль цаг уурын нөхцөл, өндөржилт зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэн эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байх хувилбарыг сонгох
  2. Байр зүйн зураглалыг 1:500 масштабтай, үеийн өндөр 25 см, Орто файлаар боловсруулж, батлуулах
  3. Инженер геологийн өрөмдлөг, судалгааны тайланг боловсруулж, батлуулах
  4. Уурхай, үйлдвэрийн барилга, байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зургийг боловсруулж, батлуулах
  5. Уурхай, үйлдвэрийн барилга байгууламжийн эскиз зургийг боловсруулж, батлуулах
  6. Уурхай, үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга, байгууламжийн ажлын нарийвчилсан зураг төслийг Монгол болон Олон улсын стандартын дагуу боловсруулж, батлуулах
  7. Уурхай, үйлдвэрийн барилга, байгууламжийн халаалт-салхивч, цэвэр-бохир, хүчит төхөөрөмж, холбоо-дохиолол, автоматжуулалтын зураг төслийг боловсруулж, батлуулах
  8. Уурхай, үйлдвэрийн барилга, байгууламжийн инженерийн шугам, сүлжээ, дэд бүтэцтэй холбоотой зураг төслийг боловсруулж, батлуулах
  9. Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хаягдлын сангийн ажлын зураг төслийг боловсруулж, батлуулах

Ашигладаг программууд болон зурагдаж байсан төслийн зургуудаас

Харилцагчид

Холбоо барих

Хаяг: Холбогдох Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,
4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс 14-703 тоот
Имэйл: info@psst.mn
Утас: 976-7000-7799

Ажиллах цагийн хуваарь

Даваа-Баасан: 09:00-18:00
Бямба: Амарна
Ням: Амарна
...