Бид MNS ISO 26000:2012 нийгмийн хариуцлагын стандартыг хэрэгжүүлж, үндсэн шалгуур үзүүлэлтэд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын олон талт хөтөлбөрүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
МЭДЭЭЛЭХ
Манай компанийн зүгээс гаргасан шийдвэр, явуулсан үйл ажиллагааны улмаас сөрөг нөлөөлөл бий болсон бол тохиолдолд доорх арга хэмжээг авч ажиллана.
- Бидний хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын ажлууд нийгэмд ямар нөлөө, үр дүн үзүүлж буйг тухай бүрт нь тайлагнах.
- Санаандгүй байдлаас үүдэлтэй алдаа, хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд нэн даруй алдаагаа засаж залруулах.
Бид үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй явуулахын тулд санхүүгийн болон үйл ажиллагааны бусад тайлангуудаа сар, улирал, жилээр өөрийн вэб сайтад байршуулдаг.
ШУДАРГА ЁС
Бид компанийн үйл ажиллагаа, ажилтнууддаа тавьдаг нэн тэргүүний шаардлага бол шударга, ёс зүйтэй байх зарчим бөгөөд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ
Бид хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, түүний ач холбогдол, нэгдмэл шинжийг ханган биелүүлэхийг зорин, нийгмийн хариуцлагадаа тусган ажилладаг. Манай компани энэхүү зарчмыг хангах зорилгоор дараах зүйлсийг хэрэгжүүлж байна. - Хүний эрхийн норм, хэм хэмжээнд заасан эрх үүргүүдийг бүх нийтээр дагаж мөрдөх
- Ажилтнуудын хөгжил, амьжиргааг дээшлүүлэх олон талт ажлуудыг зохион байгуулах
- Ажилтнуудыг хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин урамшуулал бодох НОРМ,
Бид Монгол болон Олон улсын уул уурхайн норм, хэм хэмжээг даган мөрдөж үйл ажиллагаагаа эрхэлдэг.
- Хүрээлэн буй орчинд хор нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх
- Нийгмийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх
- Үйл ажиллагаа олон улсын жишигт нийцүүлсэн байх
- Норм, хэм хэмжээг сахин биелүүлдэггүй байгууллагуудтай хамтарч ажиллахаас татгалзах
- Бусдын буруутай үйлдэлд туслахгүй байх
Бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
- Одоо мөрдөгдөж байгаа болон ирээдүйд хэрэгжүүлэхээр зорьж буй сайжруулсан хууль дүрэмд нийцүүлэн ажиллах
- Хуулийн хүрээнд хүлээсэн бүх үүрэг хариуцлага, биелэлтийн явцын талаар тухай бүрт нь мэдээлэх
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд оролцогч талуудын эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн үзэж, тэдэнтэй нягт холбоотойгоор санал солилцож ажилладаг.