Монгол инженерүүдийн ур ухаан, хариуцлагатай, дэвшилтэд техник технологи, олон улсын туршлага иновацид суурилсан Монголдоо төдийгүй Дэлхийд нэр хүндтэй, байгаль орчныг тэргүүн ээлжинд тавьсан уул уурхай, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч компани болно. “ПИ ЭС ЭС ТИ” ХХК нь Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг “МОНСЕРТФ” ХХК-иас баталгаажуулсны дагуу компанидаа 2024 оноос хойш амжилттай нэвтрүүлж эхлээд байна. Бид компанийн зорилго, төлөв байдалд тохирсон, Монгол Улсын хууль, тогтоомж, олон улсын стандартад нийцсэн стратегийн чиглэлийг дэмжсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийн тулд нийт ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, аюулыг илрүүлэн, зөвлөлдөж, эрсдэлийг бууруулж ажиллана. Мөн бид цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулуулахын тулд Олон улсын менежментийн тогтолцооны ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн стандартыг хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.
“ПИ ЭС ЭС ТИ” ХХК нь 2012 оноос хойш ачаа тээвэр, техник, тоног төхөөрөмжийн түрээс, усны барилга байгууламж, хаягдлын сангийн угсралт, геологи, уул уурхайн төслийн зөвлөх үйлчилгээ, уул уурхайн гэрээт олборлолт, баяжуулах үйлдвэрийн төсөл зохиомж, угсралтын чиглэлээр чадварлаг инженер техникийн баг, ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
Энэ хугацаанд бид “Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний уурхай, “Аспайр майнинг” ХХК-ийн коксжих нүүрсний уурхай, “Фрийгүүд Эрин” ХХК-ийн алтны үндсэн ордын уурхайд гэрээт олборлолт, “Таймон Флоуртек” ХХК-ийн хайлуур жоншны хүдэр баяжуулах үйлдвэр, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Салхитын мөнгө-алтны уурхайн хүдэр баяжуулах үйлдвэрүүдийн хаягдлын сангийн угсралт, уул уурхайн 30 гаруй компаниудын техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, батлуулах ажлыг Монгол улс болон Олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 30 гаруй техник, тоног төхөөрөмж, 90 гаруй боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Чадварлаг баг, ажиллах боловсон хүчин, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэхийн хэрээр компанийн цар хүрээ улам өргөжиж байгаатай холбоотойгоор нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бид үүрэг хариуцлагаа улам бүр өндөрсгөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Эрхэм зорилго
Алсын хараа
Үнэт зүйл
Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлнэ. Багийн сэтгэлгээ Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг байнга бий болгоно.
Манлайлал
Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж хамтдаа бодит үйл хэрэг болгоно.
Өөриймсөг үзэл
Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажиллана.
Санал санаачилга
Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гарган ажиллана.
Үнэнч шударга зарчим
Монгол Улсын хууль журам, компанийн ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгон ажиллана.
Тогтвортой хөгжлийн зарчим
Нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажиллана
Ёс зүй
Бизнесийн соёлыг бий болгох замаар ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хянах, бизнесийн шударга байдлыг хангаж, хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлнэ.НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГО
Компанийн тухай
Мэргэшсэн өндөр чадавх