01 — ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

С. Мөнхбат — Гүйцэтгэх захирал
С. Мөнхбат Гүйцэтгэх захирал · PSST LLC

Эрхэм хүндэт харилцагч, хамтрагч, үйлчлүүлэгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай компани уул уурхай, геологи, төслийн зөвлөх үйлчилгээ, барилга угсралт, техник тоног төхөөрөмжийн түрээс, ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, салбартаа чанар, аюулгүй байдал, хариуцлагыг эрхэмлэн ажиллаж байна.

Бид туршлагатай хамт олны хүчээр харилцагч байгууллагуудын төсөл, хөтөлбөрийн үнэ цэнийг нэмэгдүүлж, урт хугацааны найдвартай түншлэл бий болгоход онцгой анхаарч ажилладаг.

Цаашид ч бид тогтвортой өсөлт, дэвшилтэт шийдэл, хамтын ажиллагаанд тулгуурлан илүү өндөр үр дүнг бүтээх болно.

Хүндэтгэсэн, С. Мөнхбат
01

АЛСЫН
ХАРАА

Уул уурхайн салбарт олон улсын стандартад нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй ажиллагааг дээдлэгч тэргүүлэгч компани болох.

02

ЭРХЭМ
ЗОРИЛГО

Бид ажилтнуудын хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлын орчныг бүрдүүлж, харилцагчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан хэрэгжүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛ

7 ЗАРЧИМ
01

ЧАНАР

ISO 9001-ийн зарчмыг мөрдөж, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг олон улсын шаардлагад нийцүүлнэ.

02

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

ISO 45001-д суурилсан ХАБЭА-г эрхэмлэн, осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллана.

03

БАЙГАЛЬ ОРЧИН

ISO 14001-ийг хэрэгжүүлж, байгаль орчны нөлөөллийг хянах, нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийдэг.

04

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ

Шударга, ил тод, хариуцлагатай үйл ажиллагаа явуулна.

05

ИННОВАЦИ БА САЙЖРУУЛАЛТ

Тасралтгүй сайжруулалт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.

06

ХАМТЫН ЗОРИЛГО

Ажилтнуудын оролцоо, хамтын хүчээр байгууллагын үнэ зүйлийг бүтээж хамтдаа хөгжинө.

07

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Орон нутгийн хөгжил, ажил эрхлэлт, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулна.

03 — БИДНИЙ ТҮҮХ

Түүхэн хөгжил

13+ жилийн
аялал
  1. 2012

    Үүсгэн байгуулагдав

    Пи Эс Эс Ти ХХК нь хэсэг туршлагатай инженерүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж, Монголын уул уурхайн салбарт хариуцлагатай гэрээт ажил эхлүүлсэн.

    Эхлэл
  2. 2015

    Олон улсын хамтын ажиллагаа

    Caterpillar, Petrovis зэрэг олон улсын тэргүүлэх үйлдвэрлэгчтэй албан ёсны гэрээ байгуулж, технологийн дамжуулалт эхэлсэн.

    Хамтын ажиллагаа
  3. 2018

    Олон улсын ISO стандартыг амжилттай нэвтрүүлэв

    ISO 9001 (чанарын удирдлага), ISO 14001 (байгаль орчин), ISO 45001 (хөдөлмөрийн аюулгүй байдал) гэрчилгээг анх удаагаа амжилттай авч баталгаажуулсан.

    Стандарт
  4. 2021

    Хүчин чадлын тэлэлт

    Тоног төхөөрөмжийн флотыг 2 дахин нэмэгдүүлж, CAT, TONLY, Hyundai зэрэг шинэ үеийн техникийг нэвтрүүлсэн.

    Өсөлт
  5. 2024

    Байгаль орчинд ээлтэй hybrid өөрөө буулгагч самосвалаар парк шинэчлэлт хийв

    Байгаль орчинд ээлтэй, түлшний хэмнэлттэй hybrid технологитой өөрөө буулгагч самосвалуудаар тоног төхөөрөмжийн парк шинэчилж, ESG зорилтын дагуу нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулсан.

    Шинэчлэлт
  6. 2026

    Олон улсын стандартыг шинэчлэн

    Бүх ISO гэрчилгээгээ амжилттай шинэчилж, тогтвортой хөгжлийн зорилтын дагуу шинэ үе шатанд гарч ажиллаж байна.

    Одоо

04 — ХҮЧИН ЧАДАЛ

Манай хүчин чадал

Туршлагатай хамт олон, орчин үеийн тоног төхөөрөмж, олон улсын стандарт — эдгээр нь PSST-ийн хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааны үндэс юм.

13+Жилийн туршлага
200+Мэргэжлийн ажилтан
100+Тоног төхөөрөмж
50+Хэрэгжүүлсэн төсөл
01

Хүний нөөц

  • Инженер техникийн ажилтан80+
  • Операторын баг90+
  • Удирдлага, дэмжих алба30+

Бүх ажилтнууд олон улсын стандартын дагуу мэргэшсэн, тогтмол сургалтад хамрагддаг.

02

Техникийн флот

  • Үндсэн тоног төхөөрөмж9
  • Өөрөө буулгагч (91тн max)3
  • Туслах ТТ + Хөнгөн тээвэр19
  • Бусад нэгж30+

Caterpillar, Hyundai, TONLY, Toyota брэндийн орчин үеийн флоттой.

03

Төсөл, харилцагч

  • Хэрэгжүүлсэн томоохон төсөл50+
  • Үндсэн харилцагч уурхай8
  • Үйл ажиллагаа явуулдаг аймаг5+
  • Идэвхтэй гэрээ10+

Томоохон уул уурхайн төслүүдэд гэрээт ажилтай.

04

Стандарт, гэрчилгээ

  • ISO 9001 — Чанарын удирдлага
  • ISO 14001 — Байгаль орчин
  • ISO 45001 — ХАБЭА
  • Анхны сертификацлал2018

Бүх ISO стандартыг 2018 оноос тогтмол шинэчилж байна.