Хөгжил
Тасралтгүй сургалт, ур чадварын ахиц
Ажилтан бүрт жилд хамгийн багадаа 40 цагийн дотоод болон гадаад сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, ISO ур чадварын сертификацид хамрагдах боломж.
Манай хамт олон мэргэжлийн ур чадвар, зөв хандлага, багаар ажиллах чадварыг эрхэмлэн, ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэхийг зорьдог.
01 — Яагаад манайд?
Мэргэжлийн өсөлт, тогтвортой ажлын орчин, хамтын хөгжлийг дэмжсэн соёлоороо бид багийн гишүүн бүрийн үнэ цэнийг эрхэмлэдэг.
Тасралтгүй сургалт, ур чадварын ахиц
Ажилтан бүрт жилд хамгийн багадаа 40 цагийн дотоод болон гадаад сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, ISO ур чадварын сертификацид хамрагдах боломж.
Өрсөлдөхүйц орлого, найдвартай ажил
Зах зээлийн дунджаас дээгүүр цалин урамшуулал, нийгмийн даатгал, эрүүл мэндийн үзлэг, ээлжийн амралт, нэмэлт тэтгэмж.
Хүндлэл, аюулгүй байдал, хамтын соёл
Багаар ажиллах, нэгдмэл зорилго, дэмжлэгтэй удирдлага, харилцан хүндлэлд суурилсан хамтын ажиллагаа.
02 — Хүний нөөцийн бодлого
Бид ажилтнаа байгууллагын өсөлт, тогтвортой байдлын хамгийн чухал үнэт зүйл гэж үзэж, хөгжих боломж, тогтвортой ажлын орчин, эерэг соёлыг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.
"Бид ажилтнаа зөвхөн үүрэг хүлээгч бус, байгууллагын үнэт зүйл хэмээн тодорхойлж, тасралтгүй хөгжлийг дэмжинэ.
Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх сургалт, дадлага, хөгжлийн боломжийг дэмжинэ. Олон улсын стандартын сертификацид хамрагдах боломжтой.
Тогтвортой ажлын байр, өрсөлдөхүйц цалин урамшуулал, урт хугацааны хамтын үнэ цэнийг эрхэмлэнэ. Гэр бүлд ээлтэй нэмэлт тэтгэмж.
Харилцан хүндлэл, эрүүл аюулгүй нөхцөл, ажиллахад таатай хамтын соёлыг бүрдүүлнэ. Нээлттэй санал болгох, хүлээн авах соёл.
03 — Сонгон шалгаруулалт
Анкет хүлээж авснаас ажлын саналыг хүргэхэд таван үе шатаар бид нээлттэй, шударга, мэргэжлийн стандартыг баримтлан ажиллана.
Web хуудас эсвэл оффис дээр ирж анкетаа бөглөнө.
Шаардлага хангасан ажил горилогчтой эхний байдлаар холбогдоно.
Ажлын байртай холбоотой тест болон ур чадварын үнэлгээ авна.
Тэнцсэн ажил горилогчтой дараагийн шатны ярилцлага хийнэ.
Сонгон шалгаруулалтын дүнг танилцуулж, ажлын санал хүргүүлнэ.
04 — Нээлттэй ажлын байр
Бид мэдлэгтэй, ур чадвартай, өсөн хөгжих хүсэлтэй, зөв хандлагатай хүмүүсийг багтаа урьж байна. Анкетын дэлгэрэнгүй Zangia.mn дээр.