КОМПАНИЙН ТҮҮХЭН ХӨГЖИЛ
PSST компани нь 2012 оноос хойш уул уурхай, инженерчлэл, зураг төсөл, тээвэр ложистик, тоног төхөөрөмжийн түрээс, геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой тэлж, салбартаа туршлагатай, найдвартай хамтрагч болон хөгжиж байна.
Үйл ажиллагааны суурь тавигдсан үе
“ПИ ЭС ЭС ТИ” ХХК нь уул уурхайн салбарт гэрээт олборлолт, төслийн зөвлөх үйлчилгээ болон инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, мэргэжлийн үндсэн сууриа бүрдүүлсэн.
Үйлчилгээний чиглэлээ өргөжүүлсэн үе
Компанийн үйл ажиллагаа ТЭЗҮ, баяжуулах үйлдвэрийн ажлын зураг төсөл, усны барилга байгууламж, хаягдлын сангийн угсралт, техник тоног төхөөрөмжийн түрээс, геологи хайгуулын судалгааны чиглэлүүдээр өргөжин тэлсэн.
Төслүүдээр баталгаажсан бодит туршлага
Өнгөрсөн хугацаанд геологи, уул уурхайн зөвлөх үйлчилгээний 30 гаруй төсөл, нарийвчилсан зураг төслийн 16 ажил, уул уурхайн барилга угсралтын 15 ажил, гэрээт олборлолтын 5 ажлыг амжилттай хэрэгжүүлсэн туршлага хуримтлуулсан.
Ложистик, тээврийн чадавхаа бэхжүүлсэн үе
Хүнд даацын болон түлш тээврийн үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу тогтвортой хэрэгжүүлснээр компанийн гүйцэтгэл, найдвартай байдал, төслийн цар хүрээ улам нэмэгдсэн.
Стандартчилагдсан, чадавхжсан байгууллага
Өнөөдөр PSST нь 70 гаруй техник, тоног төхөөрөмж, 220 гаруй инженер техникийн ажилтантайгаар ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж, салбартаа мэргэжлийн тогтолцоотой байгууллага болон хөгжөөд байна.

