ХҮЧИН ЧАДАЛ
“ПИ ЭС ЭС ТИ” ХХК нь ил уурхайн олборлолт болон хөрс хуулалтын ажлыг мэргэжлийн багийн туршлага, чадвар дээр тулгуурлан гүйцэтгэж байна. Манай компани 70 гаруй үндсэн болон туслах тоног төхөөрөмж, 200 гаруй мэргэжлийн ажилтан бүхий зохион байгуулалт сайтай, найрсаг хамт олноороо төлөвлөгөөт ажлыг үр дүнтэй хийж гүйцэтгэж байна.
ШАТАХ ТОСЛОХ МАТЕРИАЛЫН АГУУЛАХ
“Пи Эс Эс Ти” ХХК нь төслийн талбайд орчин үеийн стандартын дагуу 250,000 литрийн багтаамжтай 3 ширхэг ёмкость бүхий ШТС-ийг ашиглалтад оруулсан.
Төслийн үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай хангамжийг бүрэн шийдвэрлэсэн.
Аюулгүй ажиллагааны олон улсын шаардлага, технологийн шийдлийг хангасан.
Нийт хадгалах хүчин чадал: 250,000 литр.
Агуулахын үндсэн үзүүлэлт
- Төслийн өдөр тутмын шатахууны хэрэгцээг найдвартай хангана.
- Стандартын шаардлагад нийцсэн түгээлт, хадгалалтын системтэй.
- Аюулгүй ажиллагаа, хяналтын зохион байгуулалт бүрэн шийдэгдсэн.
| Үзүүлэлт | 50 тн | 100 тн |
|---|---|---|
| Ёмкостны багтаамж | 50 тн | 100 тн |
| Ёмкостны тоо | 1 ширхэг | 2 ширхэг |
| Түгээгүүр | ажилладаг | ажилладаг |
| Түгээгүүрийн чадал | 2.2kW тай 1 ширхэг хөдөлгүүртэй | 1.5kW тай 2 ширхэг хөдөлгүүртэй |
| Түгээгүүрийг ажиллуулах хүчдэл | 380 V | 380 V |
| Гадна цахилгаан үүсгүүр | 8.8 kW 380V дизель генератор | |
| Аянга зайлуулагч | 1 ширхэг | 1 ширхэг |
АЖИЛЧДЫН КЕМП
- Нэг дор байрлуулах хүчин чадал: 150 хүн
- Сууцны тоо: 43
- Агуулах, нөөцлөх өрөө: 4, нийт 80м2
- Ариун цэврийн өрөө: Бохир, цэвэр усны шугам сүлжээ бүрэн шийдсэн
- Харуул хамгаалалт: 24 цагийн турш харуул хамгаалалт, хяналтын системтэй
-
Ажилчдын бүх сууц халаалт болон агааржуулалтын системээр хангагдсан
- Гал тогоо: Нэгэн зэрэг 70 хүн хүлээн авна
- 5x5 хэмжээтэй сагсан бөмбөгийн гадна талбайтай
- Гүйлтийн зам

