PSST LLC

Бидний чиг баримжаа

Монгол инженерүүдийн ур чадвар, хариуцлагатай ажиллагаа, дэвшилтэт техник технологи, тогтвортой хөгжлийн зарчмыг нэгтгэсэн байгууллагын үнэт суурь.

Эрхэм зорилго

Бид ажилтнуудын хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлын орчныг бүрдүүлж, харилцагчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан хэрэгжүүлнэ.

“Дэлхийг дагуулах монгол инженер”

Алсын хараа

Уул уурхайн салбарт олон улсын стандартад нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй ажиллагааг дээдлэгч тэргүүлэгч компани болох.

Үнэт зүйл

01

Чанар

ISO 9001-ийн зарчмыг мөрдөж, бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг олон улсын шаардлагад нийцүүлнэ.

02

Аюулгүй байдал

ISO 45001-д суурилсан ХАБЭА-г эрхэмлэн, осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллана.

03

Байгаль орчин

ISO 14001-ийг хэрэгжүүлж, байгаль орчны нөлөөллийг хянаж, нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийдэг.

04

Мэргэжлийн ёс зүй

Шударга, ил тод хариуцлагатай үйл ажиллагаа явуулна.

05

Инноваци ба сайжруулалт

Тасралтгүй сайжруулалт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.

06

Хамтын зорилго

Ажилтнуудын оролцоо, хамтын хүчээр байгууллагын үнэт зүйлийг бүтээж хамтдаа хөгжинө.

07

Нийгмийн хариуцлага

Орон нутгийн хөгжил ажил эрхлэлт, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулна.

Нэгдсэн менежментийн бодлого

“Пи Эс Эс Ти” ХХК нь сонирхогч талуудын хүлээлтэд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган, тогтвортой хөгжлийг дэмжин, хуулийн болон холбогдох шаардлагыг биелүүлэн, нэгдсэн менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж ажиллана.

Чанар

Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд бүрэн нийцсэн найдвартай, тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлнэ.

Байгаль орчин

Үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулж, байгаль орчныг хамгаалан, нөөцийг зохистой ашиглана.

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлнэ.

Хууль тогтоомжийн хэрэгжилт

Холбогдох хууль, дүрэм журам, олон улсын стандарт болон бусад шаардлагыг чанд мөрдөнө.

Ажилтнуудын мэдлэг, оролцоо

Ажилтнуудын оролцоог идэвхжүүлж, сургалт, хөгжил, дотоод харилцааг тасралтгүй сайжруулна.

Тасралтгүй сайжруулалт

Байгууллагын үр нөлөө, чанар, аюулгүй байдал, хариуцлагыг тогтмол дээшлүүлж ажиллана.

Бидний амлалт: Нэгдсэн менежментийн тогтолцоогоо байнга сайжруулж, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, чанар, аюулгүй байдал, хариуцлагыг тасралтгүй нэмэгдүүлэн ажиллана.