“ПИ ЭС ЭС ТИ” ХХК нь 2012 оноос хойш ачаа тээвэр, техник, тоног төхөөрөмжийн түрээс, усны барилга байгууламж, хаягдлын сангийн угсралт, геологи, уул уурхайн төслийн зөвлөх үйлчилгээ, уул уурхайн гэрээт олборлолт, баяжуулах үйлдвэрийн төсөл зохиомж, угсралтын чиглэлээр чадварлаг инженер техникийн баг, ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
Энэ хугацаанд бид “Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний уурхай, “Аспайр майнинг” ХХК-ийн коксжих нүүрсний уурхай, “Фрийгүүд Эрин” ХХК-ийн алтны үндсэн ордын уурхайд гэрээт олборлолт, “Таймон Флоуртек” ХХК-ийн хайлуур жоншны хүдэр баяжуулах үйлдвэр, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Салхитын мөнгө-алтны уурхайн хүдэр баяжуулах үйлдвэрүүдийн хаягдлын сангийн угсралт, уул уурхайн 30 гаруй компаниудын техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, батлуулах ажлыг Монгол улс болон Олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 30 гаруй техник, тоног төхөөрөмж, 90 гаруй боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Чадварлаг баг, ажиллах боловсон хүчин, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэхийн хэрээр компанийн цар хүрээ улам өргөжиж байгаатай холбоотойгоор нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бид үүрэг хариуцлагаа улам бүр өндөрсгөж, дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Эрхэм зорилго

Engineer

Алсын хараа

Монгол инженерүүдийн ур ухаан, хариуцлагатай, дэвшилтэд техник технологи, олон улсын туршлага иновацид суурилсан Монголдоо төдийгүй Дэлхийд нэр хүндтэй, байгаль орчныг тэргүүн ээлжинд тавьсан уул уурхай, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгч компани болно.

Үнэт зүйл

Мэргэшсэн өндөр чадавх
Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлнэ. Багийн сэтгэлгээ Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг байнга бий болгоно.
Манлайлал
Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж хамтдаа бодит үйл хэрэг болгоно.
Өөриймсөг үзэл
Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажиллана.
Санал санаачилга
Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гарган ажиллана.
Үнэнч шударга зарчим
Монгол Улсын хууль журам, компанийн ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгон ажиллана.
Тогтвортой хөгжлийн зарчим
Нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажиллана
Ёс зүй
Бизнесийн соёлыг бий болгох замаар ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хянах, бизнесийн шударга байдлыг хангаж, хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлнэ.

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГО

Пи Эс Эс Ти” ХХК нь сонирхогч талуудын хүлээлтэд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган, тогтвортой хөгжлийг дэмжин, хуулийн болон холбогдох шаардлагыг биелүүлэн, НМТ-ыг тасралтгүй сайжруулж ажиллана.
Бид үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дараах зарчим, үнэт зүйлсийг хэрэгжүүлнэ.
Үүнд:
     • Чанар: Үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, хүлээлтэд бүрэн нийцсэн, найдвартай, тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх.
     • Байгаль орчин: Үйл ажиллагаанаас үүдэх байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах.
     • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал: Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэн, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлэх.
     • Хууль тогтоомжийн хэрэгжилт: Холбогдох хууль, дүрэм журам, олон улсын стандарт, бусад шаардлагыг чанд мөрдөн ажиллах.
     • Ажилтнуудын мэдлэг, оролцоо: Ажилтнуудын оролцоог идэвхжүүлж, тасралтгүй хөгжлийг дэмжсэн сургалт, хөгжил, харилцааг сайжруулах.
Бид энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн менежментийн тогтолцоог байнга сайжруулан, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, чанар, аюулгүй байдал, хариуцлагыг тасралтгүй нэмэгдүүлэн ажиллахаа амлаж байна.


ISO 45001 9001   Eng Page 1

ISO 45001 9001   Eng Page 2